Улсын дээд шүүхээс Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга асан, Төрийн соёрхолт, Гавьяат эмч П.Батчулууны хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн. Тэрбээр одоо Улсын гуравдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаар өмгөөлөгч нь мэдээллээ.
Улсын дээд шүүхээс түүний хэргийг 2025 оны зургадугаар сарын 4-нд хаалттай хэлэлцсэн бөгөөд хуралд түүний таван өмгөөлөгч төлөөлөн оролцсон юм. Шүүх бүрэлдэхүүн П.Батчулуун эмчийн холбогдсон үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй шинжээр цагаатган шийдвэрлэсэн билээ.
Эргэн сануулахад П.Батчулуун эмчийг хүний эд эрхтэнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцон /2025.01.20/ өдөр шүүхээс 2.6 жилийн ял оноосон.