Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад болж, хотын өнгө үзэмжийг алдуулж буй зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас нүүлгэж эхэлсэн.
Тэгвэл 3-р сургууль орчимд ТҮЦ ачих үеэр ТҮЦ эрхлэгчид мэс гаргаж, хүн гэмтээсэн хэрэг гарсныг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Сонирхуулахад, Уг шийдвэртэй холбогдуулан ТҮЦ эрхлэгчид өнөөдөр /2025.06.09/ Тусгаар тогтнолын ордны гадна талбайд жагсаж, Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардаж байгаа юм.