Цахимаар харилцаж байсан залуугийнхаа нүцгэн зургийг нийтэлж, хүчиндсэн мэтээр мэдээлэл оруулна хэмээн сүрдүүлж, гар утас авч өгөхийг шаарджээ

Цахимаар харилцаж байсан залуугийнхаа нүцгэн зургийг нийтэлж, хүчиндсэн мэтээр мэдээлэл оруулна хэмээн сүрдүүлж, гар утас авч өгөхийг шаарджээ

Цахимаар харилцаж байсан залуугийнхаа нүцгэн зургийг нийтэлж, хүчиндсэн мэтээр мэдээлэл оруулна хэмээн сүрдүүлж, гар утас авч өгөхийг шаардсан хэрэг Увс аймагт гарчээ. 

Тодруулбал, Увс аймгийн прокурорын газраас иргэн С.О нь бусадтай цахимаар харилцах явцдаа зураг бичлэгийг нь хийж улмаар мөнгө эсвэл, гар утас авч өгөхийг шаардаж, цахим сүлжээнд нүцгэн зургийг нь нийтэлж, хүчиндсэн мэтээр мэдээлэл оруулна хэмээн сүрдүүлсэн хэрэг гарчээ. Тус хэрэгт Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.