“Сүхбаатар дүүргиийн 14 дугаар хороо 7 буудал орчмын урд замд урсгал сөрсөн гэх” гэх мэдээлэл энэ сарын 12-ны өдөр цахим сүлжээнд нийтлэгдсэн.
Уг мэдээллийн мөрөөр Тээврийн цагдаагийн албанаас уг хэргийг шалгаж, жолоочид нь хариуцлага тооцжээ. Тодрууулбал, мэдээллийг шалгахад Toyota prius маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь хориглосон нөхцөлөөр урсгал сөрсөн байх тул Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дэх хэсэгт заасны дагуу 3 сар жолоодох эрхийг хасаж, 50 нэгж буюу 50 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ тооцсон байна.