Увс аймгийн Баруунтуруун сумын Туруун багт зургаадугаар сарын 14-ний өдрийн 16:00 цагийн орчим бага насны хүүхэд гэрийнхээ гадаа тоглож байгаад сураггүй болсон тухай дуудлагыг зургаадугаар сарын 15-ны өдрийн 03:30 цагт хүлээн авсан аж.
Тус аймгийн Онцгой байдлын газрын 60 дугаар анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэнтэй нь хамтран 06.15-ны өдрийн 04:00 цагаас эхлэн Э /10 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 09:30 цагт Чулуут хороололд иргэн Х-гийн гэрт байсныг эсэн мэнд олсон байна.