Хэнтий аймгийн Мөрөн сумын нэгдүгээр багийн нутагт суудлын автомашин онхолдож, нэг хүн нас барсан байна гэсэн дуудлагыг зургаадугаар сарын 18-ны өдрийн 19:43 цагт хүлээн авсан аж. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Б-гийн “Приус-30” загварын суудлын автомашин онхолдож иргэн М /27 настай, эмэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байсан тул 20:37 цагт цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
