Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо Төв шуудангийн уулзвар дээр суудлын автомашины жолооч мопедтой хүнийг мөргөчихлөө гэх дуудлага цагдаагийн байгууллагад 09.00 цагийн орчимд ирсэн аж.
Сүхбаатар дүүргийн тээврийг цагдаагаас хэргийн газрын үзлэгийг шуурхай хийж, тухайн мопедийн жолоочийг эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэж өгсөн байна. Одоогоор хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Тус тээврийн хэрэгсэл тусгай дуут гэрлэн дохиог хууль бусаар ашигласан эсэх, аль байгууллагын автомашин гэдэг нь шалгалтын ажиллагаагаар тогтоогдоно.