Прокурорын байгууллага 2025 оны 6 дугаар сарын 16-наас 20-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 54,672 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажилласан аж.
Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал. Иргэн Б.Э Монгол Улсад аяллаар ирсэн гадны жуулчныг биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг нь далимдуулан хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцаанд орсон хэрэгт Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 /Хүчиндэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.