Төв зам дагуу дрифт хийсэн жолоочийн жолоодох эрхийг 3 сараар хасаж, 50 мянган төгрөгөөр торгожээ

Төв зам дагуу дрифт хийсэн жолоочийн жолоодох эрхийг 3 сараар хасаж, 50 мянган төгрөгөөр торгожээ

Төв зам дагуу уулзвар дээр дрифт хийж буй тээврийн хэрэгсэлийн бичлэг цахим орчинд нийтлэгдсэн.

Үүнтэй холбогдуулан ТЦГ-аас мэдээлэл өглөө. Тодруулбал "Энэ сарын 22-ны өглөө 05.00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр, 11 дүгээр сургуулийн уулзварт "Toyota Chaser" маркийн тээврийн хэрэгслийг 21 настай, эрэгтэй Т нь жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.8.а дахь заалтыг зөрчсөн нь цахим орчинд нийтлэгдсэн бичлэг болон бусад баримтаар тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30-т заасны дагуу 50 нэгж (50,000 төгрөг)-ээр бэлэн бус торгууль оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 сараар хасах шийтгэл оногдуулсан” гэв.

Иймд иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийг баримтлан бусдад хүндэтгэлтэй хандаж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг ТЦГ-аас зөвлөж байна.