УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хөрш, дотно дүүгийнх нь гэрт АТГ-аас нэгжлэг хийсэн талаар тэрбээр өөрийнхөө цахим хуудсаар дамжуулан мэдээлсэн.
Энэ асуудлыг АН-ын бүлэг хэлэлцэж, тодорхой шаардлагыг хүргүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Мөн энэ үеэр С.Ганбаатар өөрийнх нь туслахыг саатуулан шалгасан гэх мэдээллийг өгсөн юм. Тодруулбал тэрбээр, “Миний ойр тойрон дахь туслах янз бүрийн хүмүүсийг шалгаад зовоож байгаа. Гэхдээ би өнөөдөр үүнийг ярих гээгүй. Паламентын дархлааны талаар ярина.” гэсэн юм. Энэ асуудлын талаар бид эргэн мэдээлэх болсон юм.