СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Бөөгийн зан үйл хийнэ" хэмээн хамаатны дүүгээ хөдөө авч яваад, хүчирхийлсэн хэрэг гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Бөөгийн зан үйл хийнэ" хэмээн хамаатны дүүгээ хөдөө авч яваад, хүчирхийлсэн хэрэг гарчээ

"Бөөгийн зан үйл хийнэ" хэмээн хамаатны дүүгээ хөдөө авч яваад хүчирхийлсэн хэрэг Өмнөговь аймагт гарчээ. 

Тодруулбал, Өмнөговь аймгийн ... сумын нутаг дэвсэгт оршин суух Б гэгч нь өнгөрсөн зургаадугаар сарын 30-ны өдөр "Бөөгийн зан үйл хийнэ" хэмээн төрөл садангийнхаа 18 настай эмэгтэйг хөдөө авч яваад улмаар хүчирхийлсэн ноцтой хэрэг гарсан байна.  Уг хэргийг өдгөө хуулийн байгууллага шалгаж байгаа аж.  Иймд охид, эмэгтэйчүүдийг ойр дотны болон үл таних этгээдүүдэд хууртаж, эрсдэлд орохоос сэрэмжлүүлэх үүднээс энэхүү мэдээллийг нийтэллээ.