Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ Ерөнхийлөгчийн сонгуулийн товын талаар ярьсан юм. Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн учраас дөрвөн сарын дотор сонгууль зохион байгуулагдах буюу ирэх 12-р сарын 20-ны дотор сонгуулийн тов тодорхой болно гэв.