Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Playtime" хөгжмийн наадам 23 дахь жилдээ энэ сарын 03-06-ны өдөр Налайх дүүрэгт болж байна.
Тус наадмын үеэр нэр бүхий хамтлагийн гишүүд хар тамхи, мансууруулах төрлийн эм, бэлдмэл хэрэглэсэн байж болзошгүй үйлдлийг цагдаагийн байгууллагаас илрүүлсэн гэх мэдээлэл цахим орчинд гараад буй. Тэгвэл тус хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид тухайн газар ажиллаж байгаа. Зарим сэжигтэй иргэдээс мэдээллийн дагуу шинжилгээ авч байгаа" гэх хариултыг өглөө.