Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Playtime" хөгжмийн наадам 23 дахь жилдээ энэ сарын 03-06-ны өдөр Налайх дүүрэгт болж байна.
Тус наадмын үеэр нэр бүхий хамтлагийн гишүүд хар тамхи, мансууруулах төрлийн эм, бэлдмэл хэрэглэсэн байж болзошгүй үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл “Playtime" фестивалын үеэр иргэдийн мэдээллээр сэжигтэй 4 иргэнээс шинжилгээ авахад нэг иргэнээс мансууруулах төрлийн бодис илэрсэн нь шинжилгээгээр тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.