"Үндэсний их баяр наэадмаар хуушуур хийх зөвшөөрөл зарна" гэх зар цахим орчинд цацагдсан. Тэгвэл энэ асуудлыг шалгуулна гэж Хотын дарга Х.Нямбаатар мэдэгдлээ.
Тэрбээр, "Хоол, нийтийн аж ахуйн үйлчилгээний эрх дүүргүүдэд шилжээд удаж байна. Сүүлийн өдрүүдэд хот хуушуурын зөвшөөрөл худалдаж байна гэдэг мэдээлэл олон гарах боллоо. Нийслэл хуушуурын зөвшөөрөл олгоогүй. Олгодоггүй. Тиймээс дүүргүүдийн Засаг дарга нар, зөвшөөрөл өгөх эрхтэй хүмүүсийг Авлигатай тэмцэх газарт шалгуулна. Мөн хуушуурын зөвшөөрөл зарна гэсэн бүх зарыг шалгуулна" гэжээ.