Сэлэнгэ аймгийн цагдан хорих байрнаас оргосон хоригдогчийг баривчилжээ

Сэлэнгэ аймгийн цагдан хорих байрнаас оргосон хоригдогчийг баривчилжээ

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2025 оны долоодугаар сарын 06-ны өглөө оргосныг улс орон даяар эрэн сурвалжлаад байсан юм.

Тэгвэл албаны эх сурвалжаас тодруулахад, "өнөөдөр буюу долоодугаар сарын 7-ны 13.00 орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3-р багийн нутаг дэвсгэр “Гэрэлт хөшөө”-ний хойд талын уулын орой хэсэгт ганцаар нуугдсан байсныг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын алба хаагчид олж тогтоон, дайчлан баривчилж холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна" гэв. Тус этгээд нь урьд нь 3 удаагийн ял шийтгэл эдэлж байсан, хамгийн сүүлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар буюу Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт машин дотроо насанд хүрээгүй 12 настай охиныг хүчиндсэн гэх гэмт хэрэгт цагдан хоригдож байсан аж.