Монголын эмэгтэйчүүдийн ТББ-уудын эвслийн Удирдах зөвлөлийн дарга асан Ж.Занааг вакцины эсрэг худал мэдээлэл түгээсэн гэж цагдаагийн байгууллагаас байцаалт авахаар болжээ.
Тодруулбал, Монголын эмэгтэйчүүдийн ТББ-уудын эвслийн Удирдах зөвлөлийн дарга асан Ж.Занаа буюу сүлийн үед иргэд “тэмцэгч Занаа эгч” гэх нэрээр нь мэдэх болсон. Тэрбээр цахим орчинд вакцины эсрэг утга агуулгатай бичвэр оруулж, олны анхаарал шүүмжлэлийг дагуулдаг. Сүүлд цахим орчинд вакцины талаар буруу мэдээлэл тараасан хэргээр цагдаа дуудаж байна. Гутлаа тослоод, малгайгаа өмсөөд очно гэх утга агуулгатай мэдээллийг оруулсан аж.
Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “ Эрүүл мэндийн яамнаас цагдаагийн байгууллагад вакцины талаар цахим орчинд худал мэдээлэл тараасан иргэнийг шалгаж өгнө үү гэх утга агуулгатай гомдол ирсэн. Тухайн иргэнийг дуудсан гэх тодорхой мэдээлэл байхгүй байна” гэв.
Вакцины эсрэг зохион байгуулалттай худал мэдээлэл түгээсэн хүмүүсийг олж тогтоон хариуцлага тооц
Учир нь Ерөнхий сайд Г.Занданшатар улаанбурхан өвчний эсрэг нөхөн дархлаажуулалтыг наадмаас өмнө эрчимжүүлэх чиглэлийн 2025 оны зургаадугаар сарын 23-нд өгсөн. Тодруулбал, Улсын Онцгой комиссын хуралдааныг долоодугаар сарын 23-нд зарлан хуралдуулсан. Ерөнхий сайд ХӨСҮТ-д ажилласан тухайгаа тус хуралдаанд танилцуулахдаа. Урьдчилан сэргийлж болох өвчнөөр хүүхэд эндэж байгаа нь сэтгэл өвтгөж байна. Энэ бол хариуцлага алдсан хэрэг. Хүүхдүүдийг эрсдэлд оруулж, вакцины эсрэг зохион байгуулалттай худал мэдээлэл түгээсэн хүмүүсийг олж тогтоон хариуцлага тооцож ажиллахыг ЦЕГ, ТЕГ-ын удирдлагуудад даалгасан.