Сайд П.Наранбаярын санаачилсан "45 хоногийн дамжаагаар багш бэлтгэх" журмыг шүүхээс хууль зөрчсөн гэж үзжээ

Сайд П.Наранбаярын санаачилсан "45 хоногийн дамжаагаар багш бэлтгэх" журмыг шүүхээс хууль зөрчсөн гэж үзжээ

Боловсролын эрх зүй судлаач, хуульч, доктор Э.Чулуунцэцэг нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн Боловсролын сайдын гаргасан “45 хоногийн дамжаагаар багш бэлтгэх” журмыг хүчингүй болгох нэхэмжлэл гаргаж ялжээ.

Тодруулбал, Өчигдөр буюу долоодугаар сарын 7-нд Боловсролын сайдын гаргасан “45 хоногийн дамжаагаар багш бэлтгэх” журмын холбогдох зүйл заалтыг хүчингүй болгох нэхэмжлэлийг Захиргааны хэргийн давж заалдах шүүх анхан шатны журмаар дөрвөн цаг хэлэлцэж, Боловсролын сайд нийтээр дагаж мөрдөх хэмжээний акт гаргахдаа хууль зөрчсөн гэж дүгнэсэн аж.

Шүүх журмын биелэлтийг дөрвөн сарын хугацаагаар түдгэлзүүлж, тус хугацаанд сайдыг алдаагаа засах, шинээр зөрчилгүй акт гаргахыг даалгаж, эс бөгөөс бүхэлд нь хүчингүй болохоор шийдвэрлэсэн байна.