"СӨХ-ноос явж байна" гэж гэрт нь нэвтэрч, гав зүүж дээрэмдсэн хэрэг Баянгол дүүрэгт гарчээ

"СӨХ-ноос явж байна" гэж гэрт нь нэвтэрч, гав зүүж дээрэмдсэн хэрэг Баянгол дүүрэгт гарчээ

"СӨХ-ноос явж байна" гэх нэрээр гэрт нь нэвтэрч, гарт нь гав зүүж дээрэмдсэн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 

Тодруулбал,  "Баянгол дүүргийн ... дугаар хорооны орон сууцанд намайг гаднаас цоожилчихлоо тагтаар чинь дамжаад гарья" гэх дуудлага мэдээлэл энэ оны долоодугаар сарын 05-ны өдөр 17 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тухайн дуудлагыг шалгахад иргэнийг гэртээ ганцаараа байх үед нь масктай үл таних гурван эрэгтэй СӨХ-өөс явж байна гэж гэрт нь нэвтэрч улмаар зодож, хоёр гарт нь гав зүүж, гэрийн түлхүүр, LEXUS RX 450 маркийн автомашины түлхүүр, IPHONE 14 PROMAX  загварын утас зэргийг нь дээрэмдсэн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Иймд иргэд та бүхэн ганцаар байгаа тохиолдолд танихгүй хүнийг гэртээ нэвтрүүлэхгүй байх, хаалга цоожны аюулгүй байдлыг хангах, бага насны хүүхэддээ энэ талаар сайтар анхааруулахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэн зөвлөж байна.