Цагдаагийн байгууллагад энэ оны зургаадугаар сарын 08-ны өдрөөс долоодугаар сарын 08-ны өдрийн хооронд залилах гэмт хэргийн 213 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн аж.
Үүнээс “Үндэсний их баяр наадмын тасалбар”, “Аяллын хэрэгсэл зарна” гэх зарын дагуу мөнгө шилжүүлж, хакердуулсан хаягнаас “Мөнгө зээлээч” гэсэн зурвас ирсний дагуу залилуулсан гэх 124 дуудлага мэдээлэл бүртгэгдэн шалгаж байна. Иймд албан ёсны цахим хуудсаар дамжуулж үндэсний их баяр наадмын тасалбар болон бараа эд зүйл худалдаж авах, Таны ойр дотнын хэн нэгнээс мөнгө зээлээч гэсэн зурвас ирвэл заавал нягталж шалгахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.