УИХ-аар ирэх 7 хоногт хэлэлцэх асуудлын тов, дарааллаас Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх ТББХ-ны хуралдаан хасагджээ

УИХ-аар ирэх 7 хоногт хэлэлцэх асуудлын тов, дарааллаас Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх ТББХ-ны хуралдаан хасагджээ

Улсын Их хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы ирэх 7 хоногийн буюу 2025.10.13-10.17-ны өдрүүдэд хэлэлцэх асуудал, тов, дараалал зарлагдлаа. Гэтэл тус тов, дарааллаас Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан хасагджээ. Тус хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх ёстой байсан юм. 

Эргэн сануулбал, УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын гаргасан Ерөнхий сайдыг огцруулах саналыг Баасан гарагт /2025.10.10/ Төрийн байгуулалтын байнгын хороогоор 14.00 цагт хэлэлцсэн. Энэ үеэр гишүүд Ерөнхий сайдаас асуулт асууж, хариултаа авсан. Гэсэн ч ажлын цаг дууссан гэх үндэслэлээр ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир маргааш буюу 2025.10.13-ны өдрийн 11 цаг хүртэл тус хуралдааныг хойшлуулсан байдаг. 

Харин маргааш /2025.10.13/ Хууль зүй байнгын хороо, Хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон УИХ дахь намын бүлгүүд хуралдах тов гараад байна. 




Өнөөдөр хулгана өдөр

13 цагийн өмнө