ТОДРУУЛГА: Говь-Алтайд болсон тэмээний баярын үеэр жагсаалд оролцсон нэг иргэн тэмээнээс унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ

ТОДРУУЛГА: Говь-Алтайд болсон тэмээний баярын үеэр жагсаалд оролцсон нэг иргэн тэмээнээс унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ

“Засагт хан 2026” тэмээчдийн зөвлөгөөн, бага наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд Говь-Алтай аймгийн Төгрөг суманд болж өнгөрсөн.

Энэ үеэр тэмээ унаж, жагсаалд оролцож байсан иргэн амиа алдсан гэдэг мэдээлэл цахим орчинд цацагдсан юм. Тэгвэл энэ талаар Говь-Алтай аймгийн цагдаагийн газраас тодруулахад, “Тэмээ унаж жагсаалд оролцож байсан 60 орчим настай иргэн амиа алдсан. Жагсаалд оролцож байх үед нь тэмээ туйлсан харамсалтай хэрэг гарсан” гэлээ.




Өнөөдөр нохой өдөр

16 цагийн өмнө