ФОТО: Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-ийн Атмосферийн нэрлэгийн цамхагийг БНЭУ-д үйлдвэрлэж, алсын тээвэрт бэлэн болгожээ

ФОТО: Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-ийн Атмосферийн нэрлэгийн цамхагийг БНЭУ-д үйлдвэрлэж, алсын тээвэрт бэлэн болгожээ

Газрын тос боловсруулах үйлдвэрийн үндсэн технологийн гол байгууламж болох Атмосферийн нэрлэгийн цамхагийг БНЭУ-ын Ченнай хот дахь KCP Limited компанид үйлдвэрлэж, 17 үе шат бүхий чанарын шалгалт, сорил тестүүдийг хийн, азотоор дүүргэж алсын тээвэрт бэлэн болгосон байна. 

58,4 м өндөр, 3,2 м диаметртэй, 245 тн жинтэй тус цамхагийг 4 хэсэгт хуваан энэ сарын дундуур Энэтхэгийн Мумбай хотоос далайгаар тээвэрлэх ба БНХАУ-ын Тяньжин боомтоос Монгол дахь үйлдвэрийн талбай руу трейлерээр тээвэрлэх юм. 2025 оны 12-р сард төсөл хэрэгжүүлэгч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” компанийн удирдлага, инженерүүд нэрлэгийн цамхагийн үйлдвэрлэлийн явцтай танилцаж байсан бол ийнхүү уг ажил бүрэн дуусч, тээвэрлэгдэхэд бэлэн болсон байна.




Өнөөдөр нохой өдөр

15 цагийн өмнө