СУРВАЛЖИЛГА: Улсын төсвийн 1.6 тэрбум төгрөгөөр авсан “Нүүдлийн эмнэлэг” дөрвөн жил хөдлөлгүй ХӨСҮТ-ийн хашаанд зогсож байна

СУРВАЛЖИЛГА: Улсын төсвийн 1.6 тэрбум төгрөгөөр авсан “Нүүдлийн эмнэлэг” дөрвөн жил хөдлөлгүй ХӨСҮТ-ийн хашаанд зогсож байна

Эрүүл мэндийн яамны захиалгаар 2012 онд "Нүүдлийн эмнэлэг"-ийг худалдан авч, 2022 онд Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвд шилжүүлийн өгч байв. Тэр цагаас хойш тус төвийн авто зогсоолд 4 жил гаруй хугацаанд огт хөдлөөгүй "Нүүдлийн эмнэлэг"-ийг бид энэ удаа сурвалжиллаа.

ВИДЕО:

-ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ЗАХИАЛГААР ГЕРМАНД ЗАХИАЛАН ХИЙЛГЭЖ БАЙЖЭЭ-

Уг ажилд улсын төсвөөс нийт 1.6 тэрбумыг зарцуулсан гэх мэдээлэл байдаг. Ингээд тус эмнэлгүүдийг өнгөрсөн хугацаанд ихэвчлэн хөдөө орон нутагт ажиллуулж, 2012-2013 оныг хүртэлх нэг жилийн хугацаанд тус явуулын эмнэлгээр нийт 130 хүнд л үйлчилгээ үзүүлсэн гэх мэдээлэл байдаг.  Тодруулбал, тус эмнэлгүүдийн нээлтийн үйл ажиллагааг 2012 оны 4-р сарын 20-нд Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газар, “Лабтех” ХХК хамтран Төв аймгийн Баяндэлгэр суманд зохион байгуулж байжээ.

 -VOLKSWAGEN МАРКИЙН АВТОМАШИН ДЭЭР УГСАРЧ, СУУРИЛУУЛЖЭЭ-

Эд анги, тавилга нь эмнэлэг, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг бүрэн хангаж, дотор нь эмчийн үзлэг, эмчилгээ хийх үед гадаад орчны температураас үл хамааран 18-25 хэмийн дулаан байх техникийн нөхцөлийг хангасан, бие даасан цахилгааны эх үүсвэртэй төдийгүй, нийтийн хэрэглээний цахилгаан эх үүсвэрийг ч ашиглах боломжтой аж.

Нүүдлийн эмнэлгийг ажиллуулах гурван их эмч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн гурван инженер, гурван жолооч нийт есөн хүнийг нийлүүлэгч компани 2012 оны хоёрдугаар сард ХБНГУ-ын “WAS” эмнэлгийн автомашины үйлдвэр дээр сургалтанд хамруулсан байдаг байна.

Тус "Нүүдлийн эмнэлэг"-ийн талаар “Халдвар өвчин судлалын үндэсний төв”-ийн ажилтнаас тодруулахад,  “Эмнэлгийн захирал солигдоод зогсоолын байршилыг л сольж тавьсан. Машин ямар нэгэн асуудалгүй асаад одоо байгаа энэ зогсоолд тавьсан” гэв. Улмаар 2022 онд ЭМЯ-наас ХӨСҮТ рүү шилжүүлэн өгч тэр цагаас хойш дөрөв гаруй жилийн турш татвар төлөгчдийн 1.6 тэрбум төгрөгний үнэтэй нүүдлийн эмнэлгийн “үзмэр” тус төвийн зогсоолд зогсож байна. 




Өнөөдөр нохой өдөр

13 цагийн өмнө