ШУУРХАЙ: Баянзүрх дүүрэгт баавгай айл руу дайрч, нэг хүний аминд хүрч, нэг хүнийг шархдуулсан ноцтой хэрэг гарчээ

ШУУРХАЙ: Баянзүрх дүүрэгт баавгай айл руу дайрч, нэг хүний аминд хүрч, нэг хүнийг шархдуулсан ноцтой хэрэг гарчээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүс, айлын бууц, малын бэлчээр, зуслангийн орчимд үзэгдсэн тохиолдол ихээр гарах болсон.

Тэгвэл урд шөнө /2026.10.08/ 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 35 дугаар хороонд баавгай айл руу дайрч, нэг хүний аминд хүрч, нэг хүнийг шархдуулсан ноцтой явдал болсон гэх мэдээлэл байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт суурин газраас алслагдмал суурьшдаг айлын гэр рүү баавгай дайрч, улмаар 40 гаруй насны эрэгтэй хүний аминд хүрч, 50 орчим насны эмэгтэйг хүнд гэмтээсэн байна. Өгдөө тухайн иргэний биеийн байдал хүнд эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа аж.




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө