СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гурван настай хүүхэд шонгийн унжсан утсанд түлэгдэж, гэмтсэн хэрэг гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гурван настай хүүхэд шонгийн унжсан утсанд түлэгдэж, гэмтсэн хэрэг гарчээ

Гурван настай хүүхэд шонгийн унжсан утсанд түлэгдэж, гэмтсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороонд байрлах айлын хашааны үүд рүү тогтой утас унжиж орж ирсэн байсныг гэрийнхээ гадна тоглож байсан гурван настай хүүхэд барьж аваад тогонд цохиулж түлэгдсэн харамсалтай хэрэг гарсан байна. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар хүүхдийн гар түлэгдсэн бөгөөд эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа аж. Харин хүүхэд түлэгдсэн тогтой утсыг холбогдох мэргэжлийн байгууллагаас аюулгүй болгож, шон руу татжээ. 

Иймд төвийн цахилгаан шугам сүлжээний тогтой утас унжиж, хүн хүрэх газарт байрлаж байгаа талаарх мэдээллийг холбогдох албаныханд мэдээлж, бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг сэрэмжлүүлж энэхүү мэдээллийг бэлтгэлээ.