Нийслэл хүрээ гудамж /Дүнжингаравын уулзвараас Нарантуулын уулзвар хүртэлх/ авто замыг БЗД-ийн засвар арчлалтын ажлын хүрээнд асфальтбетон хучилт хийж өнөөдөр (2026.10.10) хөдөлгөөнийг бүрэн нээлээ.
2026 онд 27 төсөл, арга хэмжээний хүрээнд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замын засвар шинэчлэлийг хийнэ. Авто замын засвар шинэчлэлийн ажил дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлсэн. Нийт 32.14 км авто замыг засаж, шинэчилж байна. Тодруулбал, Сэлхийн авто зам, Дамбадаржаагийн уулзвараас Бэлхийн эцэс, Монелийн авто зам гэсэн гурван байршилд 14.54 км гол болон туслах гудамж замын засвар шинэчлэлтийг бүрэн гүйцэтгэж дууссан ажээ.