Яармаг орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Яармаг орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Өнөөдөр /2026.10.10/ Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Яармагийн гүүрний баруун талд хүрэн баавгай үзэгдсэн тухай дуудлага, мэдээлэл ирсэн талаар холбогдох төрийн байгууллагаас мэдэгдлээ. 

Дуудлагын дагуу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Нийслэлийн Байгаль орчны газар, Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газар болон цагдаагийн 2 дугаар хэлтэс хамтран эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа аж. Тухайн бүсэд иргэд нэвтрэхээс сэргийлж цагдаагийн хамгаалалт гарган ажиллаж байгаа бөгөөд үзэгдсэн баавгай нь нас бие гүйцсэн байх магадлалтай. Иймд иргэд та бүхнийг тухайн бүсэд зорчихдоо сонор сэрэмжтэй байж, баавгайд ойртох, зураг, бичлэг хийх гэж оролдохгүй байх, баавгай үзэгдсэн тохиолдолд холбогдох байгууллагад нэн даруй мэдэгдэхийг анхаарууллаа. 




Өнөөдөр могой өдөр

17 цагийн өмнө