ШУУРХАЙ: А.Шинэбаярыг 48 цагийн хугацаатай цагдан хорьжээ

ШУУРХАЙ: А.Шинэбаярыг 48 цагийн хугацаатай цагдан хорьжээ

"Dens.mn сайтын сэтгүүлч, эрхлэгч А.Шинэбаяр нь бусдаас их хэмжээний зүйл нэхсэн байж болзошгүй" мэдээллийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзориг олон нийтэд хийсэн. Улмаар А.Шинэбаярыг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар хандаж буй тухайгаа тэрбээр мэдэгдсэн юм. 

Харин үүний дараа сэтгүүлч А.Шинэбаяр хариу тайлбар хийж, өөрийн биеэр хуулийн байгууллагад шалгуулахаар ирээд буйгаа мэдэгдсэн юм. Харин өчигдөр /2026.10.09/ орой А.Шинэбаяр өөрийн цахим хуудастаа, "Цагдаагийн байгууллагаас дуудлаа" гэсэн утгатай мэдээллийг нийтэлсэн юм. Тэгвэл түүний өчигдрөөс эхлэн 48 цагийн хугацаатай цагдан хорьсон гэдгийг эх сурвалж бидэнд мэдээллээ. 




Өнөөдөр могой өдөр

17 цагийн өмнө