Улаанбаатарт ялимгүй хур тунадас орж, 5 градус дулаан байна

Улаанбаатарт ялимгүй хур тунадас орж, 5 градус дулаан байна

Өнөөдөр нутгийн төв хэсгээр, маргааш нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна.

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Ховд, Говь-Алтай, Дундговь, Өмнөговийн зарим, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн ихэнх, Өвөрхангай, Архангай, Төв, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар 0.0-10.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -4...-9 градус, Их нууруудын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр +2...-3 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар +9...+14 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +15...+20 градус, бусад нутгаар +2…+7 градус дулаан байна. Улаанбаатарт үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. +3...+5 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө