МАН-ын бүлгийн гишүүд орон нутагт 2027 оны төсвөө танилцуулж яваа тул өнөөдөр хуралдахгүй

МАН-ын бүлгийн гишүүд орон нутагт 2027 оны төсвөө танилцуулж яваа тул өнөөдөр хуралдахгүй

УИХ дахь улс төрийн нам, бүлгүүд өнөөдөр /2026.10.19/ хуралдах товтой байсан ч эрх баригч МАН-ын бүлэг хуралдахгүй аж.

Тодруулбал, 2026 оны төсвийн тодотголыг баталж, 2027 оны төсвийн төслийн хэлэлцүүлэг үргэлжилж байгаатай холбогдуулан УИХ-ын олон гишүүн тойрогтоо ажиллаж байгаа гэх мэдээлэл байна. МАН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт мөн хуралдаагүй юм. Тухайн үед шалтгааныг тодруулахад, Төрийн ордны танхимуудад Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтыг зохион байгуулж байсантай холбоотой гэж УИХ-ын гишүүдийн төлөөлөл тайлбарлаж байлаа.