Франц улсад суугаа монгол иргэдийг жагсаал, цуглаан болж буй газраас зайлсхийхийг Парис дахь ЭСЯ-аас анхаарууллаа

Франц улсад суугаа монгол иргэдийг жагсаал, цуглаан болж буй газраас зайлсхийхийг Парис дахь ЭСЯ-аас анхаарууллаа

Францын Парис хот болон бусад хотод амьжиргааны өртөг, шатахууны үнийн өсөлттэй холбоотой жагсаал, цуглаан аравдугаар сарын 17-нд зохион байгуулагдахаар байгаатай холбогдуулан Монгол Улсаас Францад суугаа Элчин сайдын яам иргэдэд сэрэмжлүүлэг хүргүүлжээ.

Тодруулбал, жагсаал, цуглааны үеэр замын хөдөлгөөн хязгаарлагдах, нийтийн тээврийн үйлчилгээ саатах, зарим гудамж, талбайд зорчиход хүндрэл үүсэж болзошгүйг анхааруулсан байна. Иймд Франц Улсад оршин суугаа болон түр хугацаагаар зорчиж буй Монгол Улсын иргэдийг жагсаал, цуглаан болж буй болон олон хүн төвлөрсөн газраас аль болох зайлсхийж, холбогдох мэдээллийг урьдчилан шалгахыг зөвлөжээ. Мөн цагдаа, хууль сахиулах байгууллагын заавар, зөвлөмжийг дагаж, нөхцөл байдал хурцадсан тохиолдолд тухайн газраас нэн даруй холдон, аюулгүй газар очихыг анхааруулсан байна. Яаралтай тусламж шаардлагатай тохиолдолд Францын цагдаагийн 17, Европын нэгдсэн яаралтай тусламжийн 112 дугаарт холбогдох боломжтойг Элчин сайдын яамнаас мэдээлжээ.