НӨАТ-ын буцаан олголтоосоо татвар төлөх хүсэлтийг аравдугаар сарын 19-23-нд хүлээн авна

НӨАТ-ын буцаан олголтоосоо татвар төлөх хүсэлтийг аравдугаар сарын 19-23-нд хүлээн авна

Энэ оны III улирлын Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын буцаан олголтоосоо татвар төлөх хүсэлтийг 2026 оны аравдугаар сарын 19-23-ны өдрүүдэд eBarimt системээр хүлээн авна.

Тодруулбал, иргэд НӨАТ-ын буцаан олголтоосоо дараах татвар, төлбөрийг төлөх боломжтой юм. Үүнд:

  • Автотээврийн хэрэгслийн албан татвар

  • Галт зэвсгийн албан татвар

  • Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар

  • Газрын төлбөр /газар эзэмшигч/

  • Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/

  • Малын тоо толгойн албан татвар

  • Авто замын байгууламж ашигласны төлбөр

Дээрх татвар, төлбөрөө төлөх хүсэлтэй иргэд И-Баримт систем дэх татварын нэхэмжлэлтэй холбоотой асуултад “Тийм” гэж хариулснаар хүсэлтийг бүртгэж татвар, төлбөрийг автоматаар төлөх ажээ.