Улаанбаатарт 7 градус дулаан байна

Улаанбаатарт 7 градус дулаан байна

Өнөөдөр Баян-Өлгий, Ховдын ихэнх, Увсын зарим сумдаар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн баруун хагаст хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна. 

Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баян-Өлгий, Ховдын ихэнх сумд, Увс, Завханы зарим сумдын нутгаар 0.0-8.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, Арц-Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -2...+3 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9...+14 градус, бусад нутгаар +3…+8 градус дулаан байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Агаарын температур өмнөх өдрөөс 5 градусаар дулаарч, өдөртөө +5...+7 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 




Өнөөдөр луу өдөр

57 минутын өмнө