Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд өнөөдөр Улсын аварга О.Хангай тэргүүтэй 256 бөх зодоглоно

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд өнөөдөр Улсын аварга О.Хангай тэргүүтэй 256 бөх зодоглоно

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан 2026 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 11:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно.

Уламжлалт барилдаанд улсын аварга О. Хангай, улсын арслан Э.Оюунболд, улсын арслан Ц.Бямба-Отгон, улсын заан Д.Анар, улсын харцага Э.Даш, улсын харцага Л.Лха-Очир тэргүүтэй хүчит 256 бөх зодоглохоор бүртгүүлсэн байна.

Нийслэлийн өдөрт зориулсан уламжлалт барилдааныг анх 1994 оноос зохион байгуулж буй бөгөөд хамгийн эхний барилдаанд Дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж, улсын аварга О.Балжинням үзүүрлэж байсан түүхтэй. 




Өнөөдөр хонь өдөр

8 цагийн өмнө