“Монгол гэр бүлийн харилцааны хэв шинж, өөрчлөлт судалгааны” ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүнээр ажиллахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, хурлын тэмдэглэлийг хуурамчаар үйлдэж, “М....” ХХК-ийг шалгаруулж, тус компанид давуу байдал бий болгож, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтэд 91 сая төгрөгийн хохирол учруулсан албан тушаалтанд зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ.
Тодруулбал, М.Д,Э.Б, О.С нар нь нийтийн албан тушаалтан буюу Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийн судалгааны газрын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа “Монгол гэр бүлийн харилцааны хэв шинж, өөрчлөлт судалгааны” ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүнээр ажиллахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, хурлын тэмдэглэлийг хуурамчаар үйлдэн “М....” ХХК-ийг шалгаруулж, тус компанид давуу байдал бий болгож, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтэд 91 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхээс М.Д , Э.Б, О.С нарыг бүлэглэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил, 1 сарын хугацаагаар оршин сууж байгаа дүүргээс бусад газарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, 91 сая төгрөгийг иргэний хариуцагч “М....” ХХК-иар төлүүлэхээр шийдвэрлэжээ.