Ерөнхийлөгчийн тамгын газрын ХМА-ны дарга Ц.Ганзориг Х.Нямбаатарын мэдэгдэлтэй холбоотой тайлбар мэдээлэл өглөө.
Тэрбээр "ХЗДХ-ийн сайд асан, иргэн Х.Нямбаатар яагаад Монгол Улсын Ерөнхийлөгчийг ноцоод байгаа вэ гэдэг асуултыг зүй ёсоор тавих байх. Энэ бүхнийг хураангуйлаад хэлэхэд Канад улсаас хууль ёсны орогнол хүсэхээр бэлтгэлээ хангаад энэ ажлуудыг хийж байгаа гэсэн мэдээлэл ирсэн. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, нийтийн мөнгийг шамшигдуулсан хүмүүс гадагшаа гараад зугтчихдаг. Тэндээ олон жил байж гаднаас манай улсын нэр хүндэд хандах юмыг хийсээр байдаг" гэлээ.
ВИДЕО: