ИХ-ын асуулгын цаг өнөөдөр /2026.10.30/ 14:00 цагт болно. Энэ удаагийн асуулгын цагаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий сайдтай “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр мэтгэлцэж, асуулт асуухаар болжээ.
Мэтгэлцээнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Б.Түвшин, Ц.Баатархүү, Ц.Мөнхтуяа, Ж.Баярмаа, Г.Ганбаяр, Д.Энхтуяа, Г.Хосбаяр, Р.Эрдэнэбүрэн нар оролцож, Ерөнхий сайдад төсвийн асуудлаар асуулт тавих юм. УИХ-ын асуулгын цаг сар бүрийн сүүлийн долоо хоногийн баасан гарагт 14:00 цагт зохион байгуулагддаг.