Бразилын ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан Флавио Болсонаро АНУ-ын Флорида мужийн Майами хотод очсоныхоо дараа эх орноосоо зугтсан гэх мэдээллийг үгүйсгэж, гэр бүлээ хамгаалах зорилгоор явсан гэж мэдэгджээ.
Тэрээр “Би Бразилаас зугтаагүй, харин Бразилын төлөө явсан” хэмээн мэдэгдэж, өөрийгөө улс төрийн хавчлагад өртсөн гэж тайлбарласан байна.
Бразилын эрх баригчид эрүүгийн мөрдөн байцаалтын хүрээнд түүний гадаад паспортуудыг хүчингүй болгосны дараа АНУ түүнд болон гэр бүлийнхэнд нь виз олгожээ. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Болсонарог тус улсад нэвтрэх зөвшөөрөл олгосноо баталсан байна. Болсонаро сонгуулийн луйвар болсон гэх нотолгоо танилцуулаагүй мэдэгдлээ давтаж, өөрийгөө төрийн эргэлт болон улс төрийн хавчлагын хохирогч хэмээн тодорхойлжээ.
Эх сурвалж: BBC