Ц.Дагвадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хурлын шийдвэрийг өнөөдөр нээлттэй танилцуулна

Ц.Дагвадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хурлын шийдвэрийг өнөөдөр нээлттэй танилцуулна

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт холбогдох хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Отгонтуяа, түүний өмгөөлөгч Б.Солонго, М.Баасанбат, Р.Булгамаа, З.Хүрэлсүх, Б.Баатарсайхан нарын гомдлыг үндэслэн хаалттай хянан хэлэлцсэн. 

Тэгвэл тус шүүх хурал түр завсарлаж, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байгаа бөгөөд шүүхийн шийдвэрийг өнөөдөр 10:30 цагт нээлттэй танилцуулахаар болсон байна. 

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг хаалттай явуулсан бол шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг нийтэд уншиж сонсгоно” гэж заасны дагуу хяналтын шатны шүүхийн шийдвэрийг 2026 оны аравдугаар сарын 30-ны өдрийн 10 цаг 30 минутад Монгол Улсын дээд шүүхийн цахим хуудсаар шууд дамжуулан танилцуулах аж. 




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө