НҮБ-ын Ерөнхий Ассамблей Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын тухай тогтоолыг зөвшилцлөөр баталлаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблей Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын тухай тогтоолыг зөвшилцлөөр баталлаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Нэгдүгээр хороо 2026 оны аравдугаар сарын 27-нд Монгол Улсын санаачилсан “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолын төслийг нийтийн зөвшилцлөөр баталлаа.

Тогтоолын төслийг Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга Б.Мөнхчимэг танилцуулжээ. Тэрбээр Монгол Улсын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цөмийн зэвсэггүй статус нь цөмийн зэвсгээс ангид дэлхийг цогцлоох үйлсэд оруулж буй бодит хувь нэмэр, хүчин чармайлт болохыг онцолсон байна.

Монгол Улс 1998 оноос хойш хоёр жил тутамд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд уг тогтоолыг санаачлан хэлэлцүүлж, батлуулж иржээ. Энэ удаагийн тогтоолын төсөлд НҮБ-ын гишүүн 34 улс хамтран зохиогчоор нэгдсэн байна.