Засгийн газрын 2026 оны үйл ажиллагаа, амралтын цагийн зохицуулалтын тухай 270 дугаар тогтоолын дагуу Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын үеэр амарсан долдугаар сарын 17-ны баасан гарагийн ажлын өдрийг 2026 онд багтаан нөхөн ажиллах зохицуулалт хийсэн.
Энэ зохицуулалтын хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газар болон харьяа нийгмийн даатгалын байгууллагууд маргааш /2026.10.31/ ажиллах юм. Тодруулбал, Засгийн газрын тогтоолоор долдугаар сарын 17-ны ажлын өдрийг аравдугаар сарын 31-нд шилжүүлсэн тул иргэд, даатгуулагчид нийгмийн даатгалтай холбоотой үйлчилгээ авахдаа тус өдрийг ажлын өдөр гэдгийг анхаарах шаардлагатай. Иймд нийгмийн даатгалын байгууллагад биечлэн хандах шаардлагатай иргэд маргааш ажиллах хуваарийн дагуу үйлчлүүлэх боломжтой.