“Улаанбаатарын үдэш” дууны хөгжмийг зохиосон Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Пүрэвдоржийг хоёр өрөө байраар шагналаа

“Улаанбаатарын үдэш” дууны хөгжмийг зохиосон Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Пүрэвдоржийг хоёр өрөө байраар шагналаа

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 387 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Улаанбаатарын үдэш” дууны хөгжмийг зохиосон Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Гэсэржавын Пүрэвдоржийг хоёр өрөө орон сууцаар шагналаа.

"Улаанбаатарын үдэш" дууны үгийг Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч П.Сандуйжав бичиж, хөгжмийг нь Г.Пүрэвдорж бичиж, Бадраагийн Бадар-Ууган дуулснаар олны хүртээл болж, өнөөг хүртэл дуулагдсаар буй билээ. Хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж нийслэлд төрж, өссөн бөгөөд дунд сургуулиа төгсөж, хуучнаар ЗХУ-ын Уралийн хөгжмийн дээд сургуульд 1975 онд элсэн орж 1980 онд төгссөнөөс хойш уран бүтээлийн ажилдаа идэвхийлэн оржээ.