“Төмөр замын газар”-аас “10 саяын” гэх бичлэгийг бэлтгэж, түгээсэн этгээдийг шалгуулахаар хууль, хяналтын байгууллага ханджээ

“Төмөр замын газар”-аас “10 саяын” гэх бичлэгийг бэлтгэж, түгээсэн этгээдийг шалгуулахаар хууль, хяналтын байгууллага ханджээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим орчинд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн дарга 10 сая төгрөг шилжүүлсэн гэх агуулга бүхий ёс бус үйлдэл харуулсан бичлэг цацагдсан.

Тэгвэл уг бичлэгтэй холбогдуулан “Төмөр замын газар”-аас албан ёсны мэдэгдэл гаргаж, бичлэгийг бэлтгэж, түгээсэн этгээд болон мэдээллийн эх сурвалжийг тогтоолгох, хуульд заасан хариуцлага тооцуулахыг хүсэж хууль, хяналтын байгууллагад хандаж байгаа талаар мэдээлжээ.

Тус мэдэгдэлдээ, "Төмөр замын салбар нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн тулгуур, үндэсний аюулгүй байдал, гадаад харилцаанд стратегийн ач холбогдолтой чухал үүрэг гүйцэтгэдэг салбар юм. Өнөөдөр Монгол Улсын төмөр замын салбарт 20 мянга гаруй хүн ажиллаж, эх орныхоо эдийн засаг, тээвэр логистикийн салбарыг шуурхай, шударгаар дэмжин хөгжүүлэх ажилласаар байна. Ажилтан бүрийн хөдөлмөрөөр, нэр төр нь салбарын нэр хүндтэй салшгүй холбоотой билээ.

Сүүлийн өдрүүдэд нийгмийн сүлжээгээр "10 сая төгрөг шилжүүлсэн" гэх агуулгатай видео бичлэг түгээд байна. Түүнийг Төмөр замын газрын удирдах албан тушаалтнуудтай холбож тайлбарлах явдал гарч байгаа нь гүтгэлгийн шинжтэй тул Төмөр замын газар нь дараах тайлбарыг олон нийтэд хүргэж байна.Уг бичлэгт дурдсан үйл явдал Төмөр замын газрын удирдлага, албан хаагчид болон байгууллагын үйл ажиллагаатай ямар ч холбоогүй. Энэ нь бодит байдалд нийцэхгүй, худал мэдээлэл юм.

Энэхүү худал мэдээлэл нь байгууллагын удирдлагын нэр төрд халдахад зогсохгүй, салбарт шударгаар хөдөлмөрлөж буй 20 мянга гаруй ажилтны хөдөлмөр, нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна. Иймд уг бичлэгийг бэлтгэж, түгээсэн этгээд болон мэдээллийн эх сурвалжийг тогтоолгох, хуульд заасан хариуцлага тооцуулахыг хүсэж хууль, хяналтын байгууллагад хандаж байна. Шалгалтын явц, үр дүнг олон нийтэд тухай бүр мэдээлэх болно. Иргэд, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас эх сурвалж нь тодорхойгүй, нотолгоогүй мэдээллийг түгээхгүй, хуваалцахгүй байж, албан ёсны мэдээллийг дагахыг хүсье. Манай байгууллагын ажил үйлс өөдөө ил тод байсан. Цаашид ч олон нийтэд шуурхай, үнэн зөв мэдээлэл өгч, хуулийн хүрээнд ажиллана" гэжээ.

May be a graphic of text