Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны 36 дугаар Бага хурал өнөөдөр /2026.11.07/ Тусгаар тогтнолын ордонд болж байна.
Энэ удаагийн хурлаар Нийслэлийн МАН-ын хорооны даргыг шинээр сонгох, намын удирдлага, бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэх асуудлыг хэлэлцэж байгаа юм. Хуралд есөн дүүрэг болон намын анхан шатны байгууллагуудаас сонгогдсон 489 төлөөлөгч оролцож байна. Энэ үеэр нийслэлийн МАН-ын одоогийн дарга Х.Нямбаатар ажлын тайлангаа цахимаар танилцуулж, түүний оронд Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагвыг дэмжих эсэх нууц санал хураалтыг эхлүүлээд байгаа юм.
Харин энэхүү хуралд Хотын нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалай оролцож байгаа нь анхаарал татаж байна.
Тэрбээр 2026 оны дөрөвдүгээр сарын 29-нд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчийн албан тушаалаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгсөн юм. Мөн түүнийг ажиллаж байх хугацаанд нь холбогдуулан шалгасан 5.2 тэрбум төгрөгийн хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, 2026 оны аравдугаар сарын 5-нд шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ