Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдийн зарим хэсэг усанд автаж автомашин явах боломжгүй болжээ

Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдийн зарим хэсэг усанд автаж автомашин явах боломжгүй болжээ

Нийслэлийн зарим хэсэгт автомашин зорчих боломжгүй болсон тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Тодруулбал, цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор Сонгинохайрхан дүүрэг нэгдүгээр хорооллын арын зам зам буюу Өнөрийн гудамж, Чингэлтэй дүүрэг Баянбүрдийн тойрог, Баянгол дүүрэг 25-р эмийн сан, 28-р сургуулийн урд зам, Баянзүрх дүүрэг Дарь-Эхийн замын зорчих хэсэг усанд автаж тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болжээ.

Мөн Тасганы овоо, Энхтайваны өргөн чөлөө, Дарь-Эх, 7-н буудал, зуслангийн замын ачаалал ихтэй байгааг анхаарууллаа.