МҮБХ: Улсын баяр наадамд барилдах бөхчүүдийг маргааш цахимаар бүртгэнэ

МҮБХ: Улсын баяр наадамд барилдах бөхчүүдийг маргааш цахимаар бүртгэнэ

Ардын Хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын бөхийн барилдааныг зохион байгуулах Үндэсний Бөхийн Салбар хорооноос өгсөн чиглэлийн дагуу Улсын баяр наадамд барилдах бөхчүүдийг маргааш буюу 2020.06.26-наас 28-ны өдрүүдэд цахимаар бүртгэнэ. (Шаардлагатай тохиолдолд биечлэн ирүүлж бүртгэнэ).

Бөхчүүд 10 -17 цагийн хооронд МҮБХ-ны албан ёсны пэйж хуудас (Монголын Үндэсний Бөхийн Холбоо - Монгол Бөхийн Өргөө) хаягаар хандаж бүртгүүлнэ үү.

Эх сурвалж: Монголын үндэсний бөхийн холбоо