МҮБХ-ны "Мөнгөн цом”-ын төлөөх барилдаан ирэх сард эхэлнэ

МҮБХ-ны "Мөнгөн цом”-ын төлөөх барилдаан ирэх сард эхэлнэ

Монголын үндэсний бөхийн холбооноос аймаг, сумын цолтой бөхчүүдийн ур чадвар, барилдааны түвшнийг дээшлүүлэх зорилгоор “Мөнгөн цом”-ын төлөөх барилдааныг зохион байгуулахаар болсон.

Тус барилдааныг 2026 оны арванхоёрдугаар сараас 2027 оны тавдугаар сарын хооронд хийхээр болжээ. Залгаа оршдог аймгууд нэг баг болон нэгдэж, тойргийн журмаар барилдах бөгөөд тус барилдаанд “Алтан цом”-д барилдаж буй бөхчүүд оролцохгүй.

May be an image of text