Бээжин-Улаанбаатар-Эрхүү чиглэлийн олон улсын зорчигчийн галт тэрэг 2026 оны арваннэгдүгээр сарын 25-наас аялалаа эхлүүлнэ.
Эхний галт тэрэг БНХАУ-ын Бээжин хотоос арваннэгдүгээр сарын 25-нд, ОХУ-ын Эрхүү хотоос арваннэгдүгээр сарын 28-нд хөдөлнө. Тус чиглэлийн галт тэрэг долоо хоногт нэг удаа аялах бөгөөд аяллын хуваарийг тухайн улсын орон нутгийн цагаар тооцсон байна.
Бээжин-Улаанбаатар-Эрхүү чиглэл:
- Лхагва гарагийн 07:27 цагт Бээжингээс хөдөлнө.
- Пүрэв гарагийн 14:35 цагт Улаанбаатарт ирнэ.
- Баасан гарагийн 14:55 цагт Эрхүү хотод хүрнэ.
Эрхүү-Улаанбаатар-Бээжин чиглэл:
- Бямба гарагийн 06:58 цагт Эрхүүгээс хөдөлнө.
- Ням гарагийн 06:38 цагт Улаанбаатарт ирнэ.
- Даваа гарагийн 14:35 цагт Бээжин хотод хүрнэ.