В вирүсийн эсрэг вакциныг 15 мянган төгрөгөөр хийж байна

В вирүсийн эсрэг вакциныг 15 мянган төгрөгөөр хийж байна

В вирүсийн эсрэг вакциныг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сайн дурын дархлаажуулалтын тасагт хийж байна. Нэг удаагийн тарилгыг 5000 төгрөгөөр хийлгэх бөгөөд нийт гурван удаа хийлгэх аж.

Эхний тарилга хийлгээд сарын дараа хоёр дахийг, зургаан сарын дараа гурав дахийг хийлгэснээр В вирүсээс үүдэлтэй өвчлөлөөс 10-15 жилийн турш өөрийгөө хамгаалж чадах юм байна.

В вирүсийн эсрэг вакцинд хамрагдсанаар элэгний архаг үрэвсэл, хатуурал, хавдраас сэргийлэх боломжтой юм. В вирүс илрүүлэх шинжилгээг өгсний дараа вирүсгүй тохиолдолд энэ вакциныг хийлгэх боломжтой. Илрүүлэх шинжилгээг “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд өрхийн эрүүл мэндийн төвдөө хандан үнэгүй өгч болно.

Вакциныг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Дархлаажуулалтын тасаг ажлын өдрүүдийн 08.00-15.00 цаг хүртэл ажиллах аж.




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө